Нүүр  |  Холбоо барих

Та нууц үгээ мартсан уу?

Бүртгүүлэх

Манлайлагч байхын тулд юу мэдэх ёстой вэ?
Бүжгийн спортод манлайлагч байхын тулд дараах 3 хүчин зүйл байх ёстой гэж хүмүүс боддог: авъяас, сайн партнер, мөнгө. Эдгээр 3 хүчин зүйл байгаа мөртлөө заримдаа амжилтанд хүрэхгүй байх явдал тохиолддог.

Гэмтэл бэртэл, хүнд өвчнөөс болж бүжиглэж чадахгүй болохыг тооцохгүйгээр хамгийн хөдөлмөрч, зорьсондоо хүрэх шийдэмгий чанаруудын дотор ч сэтгэл зүйн гаралтай саад бэрхшээл байх ба тэр нь бүжигчний өөрийн дотоод итгэлийн гүнд нуугдаж байдаг. Тэдгээрийн дотор анхаарлаа төвлөрүүлж чадахгүй байх, өөрийгөө ажиллахыг албадах, хосын дунд болон өөрийнхөө дотоодод үүсэх бэрхшээлүүдийг даван туулах чадваргүй байх, тодорхой үйлдэл дээр төвлөрч чадахгүй байх зэрэг нь хувь хүний шинж чанарууд тухайн сонгосон замаар явахад саад болдог.
 
Манлайлагч байхын тулд зөвхөн сайн партнертай байгаад зогсохгүй их хэмжээний мөнгө, авъяас хэрэгтэй болдог. Түүгээр ч үл барам сургуулилтын үеийн үйл явцыг оновчтой зохион байгуулж, бэлтгэлийн журмыг чанд мөрдөн хичээллэх шаардлагатай.
 
Мөн өөртөө итгэж, өөрийнхөө хийж байгаа зүйлээ зөвхөн түүний тусламжтайгаар эцэг эхдээ эсвэл хаягдсан охиндоо ч юмуу, өрсөлдөгчдөө эсвэл өөрийг чинь бага хүндэтгэдэг ангийнхандаа ч юмуу хэн нэгэнд ямар нэг юмыг батлах хэрэгсэл болгохгүйгээр хайрлах хэрэгтэй. Өөрийнхөө амжилтуудаар хэн нэгнийг хүлээн зөвшөөрүүлэх нь амжилттай болох эсэхийг тооцохгүйгээр хийж байгаа ажлаа хайрлах ёстой. Тэгвэл ажил чинь чамайг бас хайрлаж, чи түүнээс юун тухай мөрөөдөж, юу хүсч байсан бүгдээ авах болно.
 
Хийж байгаа ажлаа хайрлах гэдэг нь хэзээ ч ажилдаа болон өөртөө урам хугарахгүй, цөхрөнгөө барахгүй байх, түүнээсээ юу ч горьдож харахгүй байх явдал юм. Хэрвээ энэ хайр бол чи чухамхүү түүнд жинхэнээсээ бэлэн болсон тэр үед хэрэгцээтэй бүх зүйлс чамд ирэх болно. Ажлаа хайрлах хайраа өөрийнхөө өрсөлдөгчидтэй тэмцэхэд ашиглаж битгий гутаагаарай.

(Зураг дээр: Тайваны нээлттэй тэмцээний өсвөр насны 2-р байрын шагналт Г.Тамир, Ө.Үүрийнцолмон нар Тайпейд, 2007 он)

Үзсэн: 1714  |  1 0

Монголын Бүжгийн Спортын Холбоо © 2024. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Developed By GLOBAL VISION LLC | GLOBAL CMS™
Query амжилтгүй боллоо! Дахин шалгана уу!